Mongolian Veterinary Medicine

2013-03-22

Зөөлөн эмийн хэлбэр

Ангилал: АУ & МЭ


Гадаад шинж чанараараа өтгөн бөгөөд зөөлөн байдалтай гадуур хэрэглэгддэг  эмийн хэлбэрүүдийг зөөлөн эмийн хэлбэр гэнэ

Зөөлөн эмийн хэлбэрт тосон түрхэц /unguentum/, өтгөн тос /pasta/, лаа /suppostorium/, гоюу /emplastrum /хамаарагдана.

Тосон түрхэц-unguentum

Гадуур арьс,салст бүрхэвч шарханд түрхэж хэрэглэдэг өтгөвтөр, тосорхог зөөлөн эмийн хэлбэрийг тосон түрхэц гэж нэрлэнэ.-гэдэг үг нь түрхэх гэсэн утгатай латин үг юм аа. Тосон түрхэц нь гадна байдлаараа гахайн өөхтэй төстэй,түрхэхэд наалдамхай, хүний биеийн дулаанд хайлдаг,арьсыг зөөлрүүлж үйлчилдэг. Гадна байдлаараа тосон түрхэц нь зөөлөн, өтгөн, нягт, тогтвор муутай байх ба хэлбэр дүрсээ алддаг байдлаараа хатуу бие, шингэнээс ялгаатай. Тосон түрхцийн дисперсийн онцлог нь өтгөн унжралдсан шинж чанартай байдаг тул түүний уусдаггүй хатуу дисперсийн фазынх  нь хэсгүүд ялгарахгүй байдгаараа шингэн эмийн хэлбэрээс ялгагдана. Тосон тшрхэц нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн түүхтэй эртний эмийн хэлбэр бөгөөд манай тооллоос 2500-3000 жилийн өмнө тосон түрхцийг хэрэглэж байсан ба Гиппократ, Гален, Авеценна үэрэг эрдэмтэд өргөн хэрэглэж байжээ. Орчин шеийн анагннх ухаанд тосон түрхэц нь өөрийн байр суурийг алдалгүй  чухал үүргийг гүйцэтгэсээр байна. Тосон түрхцийг хэрэглэх байдал, эмчилгээний үйлдэл болон консистенц, дисперсийн системийн төрөл, суурь бодисын төрлөөр нь ангилна.    

Тосон түрхцийг бэлтгэх технологи

Тосон түрхцийг концентрац, суурийг сонгож авах, эмийн бодисын шинж чанар зэргийг урьдчилан судалж мэдсэний үндсэн дээр бэлтгэх технологийг нь боловсруулна. Тосон түрхцийн концентрац нь тодорхой биш байвал 10%-оор түрхцийг бэлтгэнэ. Энэ нь хүчтэй үйлдэлтэй эмийн  эмийн бодисуудад хамаарахгүй. Ямар нэгэн тосон түрхцийг бэлтгэхэд хамгийн анхаарах гол зүйл нь эмийн бодисыг суурин дотор жигд тараахад оршино.

Тосон түрхцийн эмчилгээний үйлдэл нь эмийн бодисын жижиглэлтийн зэргээс хамаарах учир түүнийг аль болохоор сайн жижиглэж жигдт тараах шаардлагатай. Эмийн бодисийн шинж чанар, суурийн онцлогийг харгалзан бэлтгэх аргаа боловсруулна. Тосон түрхэц бэлтгэх процесс нь дараах үе шатаас бүрдэнэ. Хайруулах, уусгах, нухаж жижиглэх, шаардлагатай үед эмульсжүүлэх, савлах, хаяглаж олгоход бэлтгэх. Үүний зэрэгцээ тухайн үе шатанд уусалт бүрэн явагдсан эсэх, холилт нь жигд хийгдсэн эсэх гэх мэтийг шалгахаас гадна бэлэн болсон тосон түрхцийн чанарыг технологийн үзүүлэлтүүдээр нь шалгаж үнэлгээ өгнө. Эмийн бодисыг жижиглэх, уусгах, суурь бодистой холих ажиллагаанд шаазан уур, нүдүүрийг хэрэглэнэ. Тосон суурийг тасалж хэмжих, бэлэн тосон түрхцийг уурнаас авч олгох саванд хийхдээ  эвэр,шаазан, хуванцар, зэвэрдэггүй гангаар хийсэн хутгуурын хэрэглэнэ. Салицилын хүчил түүний лавс, хүнд металын давс зэрэг металлтаэ  химийн урвалд ордог эмийн бодис оролцсон тосон түрхцийг бэлтгэхэд төмөр хутгуурыг хэрэглэж болохгүй. Эмийн бодисыг тосон суурьтай жигд холихын тулд тэдгээрийг ууран дотор хутгаж байх үедээ нүдүүр уурын хананд наалдсан хэсгийг байн байн хусаж буулгаж байх нь чухал юм. Энэ зорилгоор ихэвчлэн нэг үзүүрийг нь дугуйлж хайчилсан целлойдон ба хатуу цаасан хусуурыг хэрэглэдэг. Жижиг ууранд их хэмжээны тосон түрхцийг бэлтгэхэд эмийн бодисуудыг хооронд нь холих,жигд нэгэн төрлийн тосон түрхэц гарган авахад тохиромжгүй байдаг. Том ууранд бага хэмжээтэй тосон түрхэц бэлтгэхэд хорогдол нэлээд гардаг тул тохирох уурыг сонгож авах ёстой байдаг.  Тосон түрхцийг хгараас тоос шороо, бичил биетэн орох болон дэгдэмхий бодисын дэгдэж хорогдохоос хамгаалах зорилгоор уурыг хавтгай шил буюу хуванцараар таглана. Суурь бодисыг эсмйн бодистой холихдоо бага багаар нэмнэ.

 

 

 

 

 

Суппозиторий лаа, бөмбөлөг-suppositoria

Суппозиторий нь ердийн температурт хатуу байдалтай боловч биеийн халуунд хайлдаг, биеийн хөндий эрхтэнд хийж хэрэглэдэг зөөлөн эмийн тугнагдсан хэлбэр юм. Суппозиторий гэдэг нэр нь ,,Supponere,,- орлох гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Суппозиторийг хэрэглэх зам, дүрс хэлбэрээс нь хамаарч шулуун гэдэсны лаа-suppositoria rectalia, үтрээны лаа буюу бөмбөлөг-suppositoria vaginalia, савх-bacillia гэж ангилна. Суппозиторий нь эмийн бодис ба суурь бодисоос тогтсон эмийн хэрбэр юм.

Суппорзиторийг бэлтгэх технологи

Лаа, бөмбөлгийн бүрэлдэхүүнд янз бүрийн физик химийн шинж чанартай олон төрлийн бодисууд оролцдог учраас тэдгээрийг бэлтгэхдээ эмийн бодисууд болон суурь бодисын шинж чанарыг харгалзана.

1.    Тосон сууриндаа уусдаг эмийн бодисууд болох камфор, хлоралгидрат, ментол, фенилсалицилат зэргийг жижиглэсэн суурьтай хольж нухах буюу хайлуулсан суурьтай холино. Хлоралгидратыг суурьтай нь удаан холивол бага температурт хайлдаг шингэн хайлш үүсдэг тул өндөр температурт хайлдаг лав парафин зэрэг бодисуудыг нэмэх замаар хайлах температурыг нь 36-37°С-т хүргэнэ. Халуун оронд хайлахаас нь сэргийлэх зорилгоор какаогийн тосыг 5%-ийн лав буюу парафинтай урьдчилан хольж бэлтгэдэг. Тосонд уусгасан эмийн бодис амархан шимэгдэнэ.

2.    Усанд уусдаг эмийн бодисууд болох алкалоидын давсууд, этакридины лактат, новокайн, резорцин, хинозол, хинихий гидрохлорид, анальген зэргийг эхэлж хэдэн дусал усанд уусгана. Усанд уусдаг эмийг бодисууд зөвхөн уусмал байдлаар амархан шимэгдэнэ. Хэрэв хуурай байдлаар нь лааны зуурдсанд холивол салст бүрхэвчийн чийгэнд гүйцэт уусаж чадахгүй бөгөөд лааны зуурдас жигд болж чадахгүй тул эмийн бодисын жижиг хэсгүүд ялгарч харагдана.  Усанд уусдаг бадисуудыг уусгаад уусмал байдлаар нь суурьтай холих шаардлага гардаг учраас эмульсжүүлэгч ланолин-ийг нэмж эмульс үүсгээд тосон суурьтай холино.

3.    Сууриндаа болон усанд уусдаггүй эмийн бодисууд болох дерматол, синтомицин, осарсол, ксерформ, стрептоцид зэрэг өөх тос, усанд уусдаггүй эмийн бодисууд лааны бүрэлпэхүүнд орсон тохиолдолд, тэдгээрийн хэмжээ нь бага бол ууранд хийж гарийн нунтаг болтол нь хэдэн дусал вазелины эсвэл өөр бусад тостой суурьтай холино. Хэрэв тэдгээрийн хэмжээ нь их байвал хайлсан суурьтай хөвмөл үүстэл нь нухаж холино.

4.    Өтгөн ба шингэн бодисууд. Ихтиол, өтгөн шингэн ханд зэрэг эмийн бодисуудыг тосон суурьтай шууд хольж бэлтгэнэ. Эмийн бодисуудын суурьтай холихдоо тэдшээрийн биологийн идэвхийг нь хадгалахын тулд дисперсийн орчин болох суурь бодисын дотор жигд тараах нь чухал байдаг. Лааны дотор эмийн бодисыг жигд тунтай тараах нь хамгийн бэрхшээлтэй харьцуулагатай ажил юм.  Суппозиторийг удаан хугацаагаар хадгалахаар бэлтгэх тохиолдолд консервант болон антиоксидантыг хэрэглэж болно.

Эмийн санд суппозиторийг өнхрүүлэх аргаар бэдтгэдэг учраас уур нүдүүрийг лааг бэлтгэхэд хэрэглэдэг бүх хэрэгслийг цэвэр байлгах, тоос шорооноос хамгаалах, гараа сайн угаах зэрэг ариун цэврийн шаардлагыг хатуу сахих хэрэгтэй. Анхаарал болгоомжгүй аэиллахад лааны гадаргуу бохирдож гөлгөр бус барзгар болно. Ийм учраас лаа, бөмбөлгийг бэлтгэхдээ лааны зуурдсанд хуруугаа хүргэлгүй тостой цаас буюу целлофанаар жийрэглэж барих хэрэгтэй.

Лаа бөмбөлгийг 3 аргаар бэлтгэнэ.

1.    Өнхрүүлэх

2.    Хэвэнд цутгаж бэлтгэх

3.    Шахах

 

 

 

Суппорзиторийг өнхрүүлж бэлтгэх арга

Эмийн сангийн практикт лаа, бөмбөлгийг бэлтгэхэд өнхрүүлэх аргыг өргөн хэрэглэдэг бөгөөд энэ арга нь дараах шатуудаас бүрдэнэ.

1.    Лааны зуурдсыг бэлтгэх

2.    Зуурдсыг жигнэх

3.    Зуурдсыг савх хэлбэрт оруулах

4.    Савхыг тугнаж хэрчих

5.    Хэрчмийг бөөрөнхийлэх

6.    Лаа хэлбэрт оруулах

7.    Хэлбэржсэн бэлэн лаа, түүнийг боох

8.    Лааг савлах

Лааны зуурдсыг бэлтгэх

Эхлээд какаогийн тосыг хутгаар зорох буюу үрүүлээр үйрүүлж эсвэл тусгай жижиглэх төхөөрөмжөөр жижиглэнэ. Ингэж бэлтгэсэн сууринаас жоронд заасан хэмжээгээр таслан авч ууранд хийгээд эмийн бодистой холихдоо дээр дурдсан зарчмуудын аль тохирохыг нь хэрэглэнэ. Эмийн бодисыг суурь бодистой холихдоо эхлээд нүдүүрийг дарахгүйгээр хөнгөн хөдөлгөөнөөр хооронд нь хольж барьцалдуулна. Ингэхгүй бол зуурдас нь гөлгөр бус наалдамхай гадаргуутай болж уур нүдүүрийн хананд наалдана. Зуурсан холимгийг уурын хананаас ховхорч нүдүүрийн толгойнд бөөгнөрөх хүртэл нь эргүүлэх хөдөлгөөн хийх замаар нухаж нягтруулна. Лаа, бөмбөлгийн зуурдсыг нягт уян хатан болгохын тулд бага хэмжээний усгуй ланолиныг 0,1-0,3г нэмж болно. Ланолин нь эмульсжүүлэх чадвартай учраас суурийн усыг шингээх чанарыг нь ихэсгэж тогтвор сайтай эмульсэн зуурдсыг буй болгодог. Хэрэв лаа ба бөмбөлгийн зуурдсын бүрэлдэхүүнд өтгөн унжралдсан наалдамхай чанарын шингэнүүд орсон байвал холбогч бодис нэмэх шаардлагагүй. Өвлийн урилалд холбогч бодис их хэмжээгээр хэрэглэгдэнэ. Ингэж зуурдсыг уурнаас салгаж нүдүүрийн толгойд бөөгнөрүүлнэ. Сайн бэлтгэсэн зуурдас нь  уурын хананд наалдахгүй өөрөө ховхорч байдаг.

Зуурдсыг жигнэх

Нэгэн жигд болсон нягт зуурдсыг цаасаар ороон барьж бөөгнөрүүлээд гар жин дээр жигнээд жинг жор паспортон дээр зааж бичнэ.

 Зуурдсыг савх хэлбэрт оруулах

Зуурдсыг үрлийн машины хавтгай шилэн дээр тавьж целлофан буюу тостой цаасаар ороосон нарийн хавтгай хучуур модоор дөрвөн талаас нь цохиж гулгуулж тэгш өнцөгт цилиндр хэлбэртэй савхыг бэлтгэнэ. Савхыг бэлтгэж байхдаа зуурдсанд гар хуруугаа хүргэхгүй байх бөгөөд савхны голд хөндий зай үлдээхгүйг ахнхаарч байх хэрэгтэй. Лааны савхыг бэлтгэхэд үрлийн машин тохиромжтой.

Савхыг тугнаж хэрчих

Савхны уртыг үрлийн машины хутганы хэмжээнд тохируулна. Үрлийн машины хутган дээр шаардлагатай тооны хэрчлээсийг тоолж түүнд лааны савхны уртыг тохируулаад савхыг тавьж бага зэрэг дарж бэлтгэх лааны тоогоор ором гаргаад энэ оромоор нь нимгэн хурц хутгаар тэнцүү хэсэг болгож хуваана. Хэрчим бүрийг гар дэнсээр хэмжиж шалгана. Энэ хэрчмүүдийн гадаргуу жигд байх ёстой бөгөөд хэрэв барзгар байвал дахин хольж зуурна.    

Хэрчмийг бөөрөнхийлэх

Огтолсон хэрчим тус бүрийг өнхрүүлэх замаар бөөрөнхийлнө.

Лаа хэлбэрт оруулах

Үүний дараа лаа бэлтгэж байгаа бол дээрх бөөрөнхийн нэг тал руу модоо налуулан дарж гулгуулан шовх үзүүртэй болтол нь өнхрүүлнэ. Лааны үзүүрийг хэт шовхолвол шулуун гэдсэнд шургуулах үед хугардаг тул хэт шовх үзүүртэй болгох шаардлагатай.

Хэлбэржсэн бэлэн лаа, түүнийг боох

Бэлэн лааг гурвалжин, бөмбөлгийг дугариг хэлбэртэй тостой  баасанд бооно.

Лааг савлах

Лааг гадуур гэсэн дагавар хаяг, шошиго наасан цаасан хайрцганд савлаж олгоно. Лааг бэлтгэж байхдаа сууринаас гадна цацах зорилгоор ямар нэгэн хуурай бодис хэрэглэхгүй, эдгээр нь лааны гадаргууг бохирдуулна. Лааг өнхрүүлэх аргаар бэлтгэх нь өргөн хэрэглэж болох ч лаанууд нь ижил хэлбэр дүрстэй, жигд хэмжээтэй болж хэмжээтэй болж төдий л чаддаггүйгээс гадна бэлтгэх хугацаа их шаарддаг бөгөөд үүнд эм найруулагчийн ур чадвар нөлөөлнө.

Лаа бөмбөлөг нь зөв, жигд хэлбэртэй, хөндлөн огтлолоороо хий хөндийгүй жигд, савлах үед болон өвчтөн гараараа барьж хэрэглэхэд хэлбэр дүрсээ алддаггүй байвал зохино.

Суппозиторийг боож савлах хадгалах

Шулуун гэдэсний лааг целлофан буюу тостой нимгэн гурвалжин хэлбэртэй цаасанд, үтрээний лааг дөрвөлжин цаасанд боогоод дотроо лаа бүрд зориулсан тасалгаатай цаасан хайрцганд хийж олгоно. Тосон сууриар бэлтгэсэн лаа нь амархан хуршиж, салст бүрхэвчийг цочрооно. Ийм  суппозиторийг сэрүүн, хуурай байранд хадгалах шаардлагатай.

Суппозиторийн чанарт үнэлгээ өгөх

Суппозиторийн чанарыг шалгахдаа жор паспорт, савлалт, өнгө, үнэр, механик хольц зэрэг шалгууруудаас гадна өвөрмөц үзүүлэлтийг шалгана.

·         Лаа бөмбөлгийг хэмжээ, хэлбэр нь жоронд заасан шаардлагыг хангасан байхаас гадна тогтоосон хэлбэлзлийн норд тохирсон байна.

·         Холилтын жигд байдал. Лаа бөмбөлгийг зүсэж үзэхэд хий, зай, толбогүй жигд байх ёстой.

·         Лааны бүрэн задрах хугацааг тодорхойлно. 

 

 

Суппозиторийг цутгаж бэлтгэх арга

Энэ аргаар лаа, бөмбөлөг, савхыг бэлтгэхдээ суурийг хайлуулаад эмийн бодисыг нэмж царцаагүй байхад нь металл хэвэнд цутгаж тасалгаан температурт буюу хүйтэн ус, хөргөгч багаж, мөсийг ашиглан царцаана. Өвлийн цагт гадаа гаргаж тавина. Эмийг санд суурийг ууранд буюу шаазан аяганд хийж усан халаагуур дээр тавьж хайлуулаад түүн дотроо эмийн бодисыг хийж сууринд уусдаг эмийн бодисыг уустал нь, сууриндаа уусдаггүй эмийн бодисыг бөөгнөрүүлэхүйгээр жигд тархтал хутгана. Хэвэнд цутгахдаа эмийн бодис тунаж үлдэхээс болгоомжилж үргэлж хутгаж байх бөгөөд шингэн бус өтгөвтөр байдалтай болгосны дараа цутгаж хурдан хөргөнө.

Цутгадаг хэв хоёр хэсгээс тогтоно. Хэсэг бүр нь лааны хагастай адил хонхортой байх бөгөөд хоёр ийм хэсэг нийлэхдээ лаа нь бөмбөлгийн хэвийг үүсгэж лаа нь бөмбөлгийн хэвэнд цутгахад бөмбөлөг гардаг. Энэ хоёр хэсгээс нийлүүлээд чагталж бэхэлнэ. Хэвний нүдэнд лааг цутгахын өмнө тосон суурьтай  лаа бол савангийн спирт, усанд уусдаг суурьтай бол вазелины тос түрхэнэ. Ингэхэд цутгасан лаа хэвэнд наалдахгүй амархан ховхорч салдаг. Хэвэнд цутгаж лаа бөмбөлгийг  бэлтгэхэд лаа ба бөмбөлгийн жин нь хэвийн нүхний их бага, суурь бодис ба эмийн бодисын хувийн жин зэргээс хамаарна.

 

 

 

 

 

 

 

Үрэл-Pilulae

Өтгөн нягт зуурдсаар 0.1-0,5 г жинтэйгээр дотуур хэрэглэхэд зориулж бэлтгэсэн бөөрөнхий хэлбэртэй, тугнасан хатуу эмийн хэлбэрийг үрэл гэж нэрлэнэ.

Үрэл нь дээр үеэс хэрэглэгдэж  ирсэн эртний эмийн хэлбэрүүдийн нэг бөгөөд шахмал эмийн хэлбэр гарснаас хойш хэрэглэх нь цөөрсөн боловч уламжлалт эмийн хэлбэрийнг үрэл хэлбэрээр бэлтгэж болно. Үрлийн жин нь 0.1-0,5-ын хооронд хэлбэлзэх ба 4-8мм диаметртэй. Үрэл нь эмчилгээний үйлдэл үзүүлдэг эмийн бодис, үрэлд зохих багтаамж, уян хатан байдлыг олгогч туслах бодис хоёроос тогтсон нарийн бүтэцтэй эмийн хэлбэр юм. Үрэл нь дараах үндсэн шаардлагуудыг хангах ёстой.

1.    Үрэл нь ходоод нарийн гэдсэнд задарч эсчилгээны үйлдэл үзүүлэх ёстой

2.    Үрлийн зуурдас нь уян хатан, харимхай байх ёстой. Үрлийн зуурдас уян хатан харимхай байна гэдэг нь зуурдас тодорхой хэлбэрт орох чадвартай байхыг хэлнэ.

3.    Үрлийн зуурдас нь цян хатан, нягт байна. Ийм биш байвал зөөлөрч гадны хүчний нөлөөгөөр бөөрөнхий хэлбэрээ алдана. Хэрэв нягт байвал савх болгох, цаашид үрэл болгож хэлбэржүүлэхэд бэрхшээлтэй байдаг.

Үрэл бэлтгэх технологи

Үрлийг бэлтгэх технологи  ажиллагаатай танилцахын өмнө үрлийг бэлтгэхэд хэрэглэгдэг багаж хэрэгсэл, үрлийн машины авч үзье. Үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисуудыг холих, үрлийн зуурдасыг бэлтгэх ажиллагааг эмийн бодисын физик, химийн шинж чанарт тохирсон шаазан ба хуванцар ууранд хийж гүйцэтгэнэ. Цаашид үрлийг бэлтгэх ажлыг үрлийн машин дээр үргэлжүүлэн явуулна.

Үрлийг бэлтгэх технологи ажиллагаа нь шаттай.

1.    Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх

2.    Үрлийн зуурдсыг бэлтгэх

3.    Үрлийн савхыг бэлтгэх

4.    Үрлийн савхыг хэрчих

5.    Үрлийн хэлбэржүүлэх

6.    Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох

7.    Үрлийн чанарыг үалгах

Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх

Үрлийн бүрэлдэхүүнд янк бүрийн физик, химийн шинж чанартай олон эмийн бодисуудыг нэгтгэн бичиж болох бөгөөд тэдгээрийн физик, химийн шинж чанарт нь тохируулан туслах чанарын бодисуудыг сонгон авч үрлийн зуурдсыг бэлтгэдэг.

1. Ус ба бусад уусгагчид муу буюу уусдаггүй бодисууд. Үрлийн бүрэлдэхүүнд хортой хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисууд бага хэмжээтэй орсон байвал, холихын өмнө эмийн тунг нарийн шалгаж үзнэ. Хортой, хүчтэй үйлдэл бүхий бодисуудыг ургамлын зуурдсан дотор жигд тараах цаашид тэдгээрийг үрэл тус бүрт жигд тунтай тараахын тулд нунтаг бэлтгэх дүрмийн дагуу эмийн бодисуудыг ургамлын нунтагтай холиод дараа нь өтгөн экстракттай хольж хөвмөл маягийн уян хатан, харимхай зуурдсыг бэлтгэнэ.

2. Ус, глицеринд уусдаг бодисуудыг бага хэмжээний уусгагчид уусгаад уусмал бэлтгээд дараа нь өтгөн бодисуудтай холиод сүүлд нь хуурай бодис хуурай экстракт нэмж уях харимхай зуурдас бэлтгэнэ.

3. Устай холилддоггүй шингэн бодисууд. Ийт бодисыг эхлээд эмульсжүүлэгчийн тусламжтайгаар эмульсжүүлж дараа нь үрлийн зуурдсан дотор хөвмөл, уусмал, эмульс байдлаар тархсан байна. Үрлийн бүрэлдэхүүнд орсон нунтаг эмийн бодисуудыг холихдоо нарийн нунтгийг холих ерөнхий дүрмийг баримтална. Хортой, хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисуудыг үрлийн зуурдсанд жигд тараах зорилгоор эхлээд бага зэрэг хэмжээний ус эсвэл өөр шингэнтэй спирт, глицерин хольж нухна.

Зарим тохиолдолд эмийн бодисуудыг сахартай хольж нухах аргыг хэрэглэж болно.    

Үрлийн зуурдсыг бэлтгэх

Эмийн бодисуудын холимог дээр туслах чанарын бодисоос бага бгаар нэмж нухаж, үрлийн зуурдсыг бэлтгэх бөгөөд хадгалах хугацааны турш хэлбэр дүрсээ өөрчилдөггүй тийм уян хатан чанартай болгоно. Үрлийн зуурдсыг бэлтгэхдээ эмийн бодисуудыг туслах бодистой нь хольж гурил зуурах мэт зуурч нухаад элдэж бэлтгэнэ. Туслах чанарын бодисыг тодорхой дэс дараалалтайгаар бага багаар нэмнэ. Эхлээд шингэн чанарын бодисыг авч зөөлрүүлээд дараа нь хуурай бодисыг нэмж холих нь тохиромжтой байдаг. Зуурдас бэлэн болсон нь уур нүдүүрийн хананаас өөрөө аяндаа ховхорч салдгаар тайлбарлагдана.  

Үрлийн савх бэлтгэх

Үрлийн зуурдсыг бэлтгэсний дараа  түүнийг пергаментан цаасаар жийрэглэж бариад үрлийн машины хавтгай шилэн дээр тавьж хавтгай хучуур модоор хойш урагш гулгуулж бөөрөнхийлөн цилиндр хэлбэртэй гөлгөр гадаргуутай савхыг бэлтгэнэ. Савх нь жигд голчтой байхаас гадна түүний урт нь үрлийн машины хутганы ирний тоотой (жоронд бичигдсэн үрлийн тоотой тэнцүү)яг тохирч байх ёстой. Хэрэв савх нь бүдүүн, нарийн байвал үрлүүд нь ижил бус тунтай болохоос гадна эмийн бодис нь үрэл бүрт тэнцүүгүй хуваагдана.

Үрлийн савхын хэрчих

Үрлийн савхыг хэрчихийн өмнө үрлийн машины дээд доод хутгануудын ховилууд нь нийлж, хутганы ирмэгүүд нь тохирч байгаа эсэхийг шалгаж үзнэ. үрлийн савхыг үрлийн машины доод хутган дээр тавиад түүний дээрээс нь дээд хутгыг тавьж цааш, нааш нь хөдөлгөж зүсэх байдлаар гулгуулж дарах замаар хөдөлгөн савхыг хэрчмүүд болгож хуваана. Савхыг дадамгай сайн хэрчихэд бараг бэлэн бөөрөнхий үрлүүд үүсдэг. Үрлийн хутга нь 25-30 үрэл хийхэд зориусан ховилтой тул савхыг бэлтгэхдээ хичнээн үрэл бэлтгэх шаардлагатай байна, түүнд тохируулж ховилыг тоолоод уртад нь яг тохирсон урттай савхыг хийнэ. Ихэвчлэн үрэл нь жоронд 25-30 ширхэгээр бичигдэнэ.  

Үрлийн хэрчмийг хэлбэржүүлэх

Хэрчигдсэн үрлүүдийг хавтгай хучуур модоор бөөрөнхийлөөд дараа нь модон, дүгрэг хэлбэртэй, жижиг өнхрүүлэгний тусламжтайгаар засаж гөлгөр гадаргуутай болгоно. Бэлэн болсон үрлүүд нь бөөрөнхий хэлбэртэй гадаргуу нь тэгш жигд байх ёстой. Үрлийн зуурдсаар савх, савхнаас үрлийг хийхэд ликоподийг хэрэгдэхээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Үрлийн зөвхөн зуурдас нь машины шил, модонд наалдаад байвал шилэн дээр бага зэрэг талькийг хөвөнгөөр түрхэж өгнө. Хэрэв талькийн нунтаг ихэдвэл савх гулгаж үрлийг бөөрөнхийлөхөд бэрхшээлтэй болдог. Үрлийг агаарт 1-2 цаг байлгаж хатаагаад хэрэв гадаргуу нь тэгш бус байвал дахин бөөрөнхийлнө. Үрлийг бэлтгэхэд гарын оролцоогүйгээр бэлтгэж болохгүй. Бохир хуруу гараараа үрэлд хүрэхэд бичил биетээр бохирдуулах бөгөөд тэр нь цаашид үржиж үрлийн чанарт муугаар нөлөөлнө. Ийм учраас үрлийг бэлтгэх үед гар хуруугаа цэвэр байлгах шаардлагатай. Үрлийг бэлтгэж дууссаны дараа гурвалжин хэлбэртэй төмөр тоолуураар тоолно. Энэ гурвалжин тоолуур дээр үрлүүд нь арифметикийн прогрессын хуулиар сүүлийнх нь өмнөхөөсөө нэг үрлээр илүү эгнээнүүдийг үүсгэж байрлана. Бүтэн эгнээний тоог авч дараах томъёонд тавьж бодно.

 

П- бүтэн эгнээний тоо

К- бүтэн бус эгнээн дэх үрлийн тоо 

Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох

Үрлүүдийг хоорондоо наалдахаас хамгаалж саармаг нунтаг цацах ба тусгай бүрхүүлээр бүрхэнэ. Хамгийн дэлгэрсэн бүрхүүл нь ликоподий, цардуул бөгөөд хэрэв үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодис органик бодистой урвалд орохгүй бол цагаан шавар буюу талькийг хэрэглэнэ. Бүрхэхдээ 30 үрэлд 2,0-2,5г нунтаг оногдохоор бодож үрлийг машины хавтгай шилэн дээр буюу олгох саванд хийсний дараа цацах ба харин бөөрөнхийлөх хөдөлгөөн хийж болохгүй. Бүрхүүлэнд хэрэглэгдэж байгаа нунтаг нь сайн нунтаглагдаж шигшигдсэн байвал тэгш гадаргуутай үрэл гардаг. Зарим үед үрлийн муухай үнэр, амтыг далдлах, агаар чийгийн нөлөөнд өөрчлөгдөх, хатах, исэлдэхээс хамгаалах, үрлийг ходоодонд задрахгүй нарийн гэдсэнд задардаг болох, гоёмсог гадаргуутай болгох зорилгоор тусгай бүрэлдэхүүнтэй бүрхүүлээр бүрнэ. Одоо үед хамгийн тохиромжтой нь сахарын нунтгаар бүрхэх арга болоод байгаа нь үйлдвэрт хялбар байдагтай холбоотой юм.  

Үрлийг олгох, хадгалах

Үрлийг хатуу цаасан хайрцаг ба шилэн банкинд хийж олгодог. Дэгдэмхий бодистой үрлийг сайн бөглөөтэй шилэн банкинд хадгална. Гэрлийн нөлөөнд задардаг бодистой үрлийг гэрэл нэвтрэхгүй саванд хийж харанхуй газар хадгална. Чийгэрхэг бодистой үрлийг цаасан хайрцганд хийхэд чийг нь гадагш нэвтэрч үрэл муудахгүй сайн талтай байдаг. Үрлийг сэрүүн, чийггүй байранд хадгална. Үрлийн удаан хадгалахаар бол түүний задралыг үе үе шалгаж байвал зохионо.

Үрлийн чанарыг шалгах

Бэлтгэсэн үрлийн чанарыг шалгахдаа бусад эмийн хэлбэрийн адил жор, паспорт, савлалт, хаяглалт, үнэр, механик хольцыг шалгахаас гадна дараах өвөрмөц шалгуурыг шалгана.

·         Үрэл нь бөөрөнхий хэлбэртэй, гөлгөр хуурай гадаргуутай байх ба зүсч үзэхэд хөндлөн огтлолоороо нэгэн төрлийн байна.

·         Үрлийн жингийн хэлбэлзэл нь +5% -оос ихгүй байна.

·         Үрлийн задрах хугацаа нь 1 цагаас хэтрэхгүй байна.

Үрлийн задрах хугацааг шалгахдаа 100 мл багтаамжтай шувтан колбонд 37±2° С-ын 50 мл бүлээн ус хийгээд 1-2 үрэл хийж, секундэд 1-2 удаа хэлбэлзэж байхаар зөөлөн сэгсэрнэ. 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 6855 удаа

Сэтгэгдлүүд




:-)
Спэм хамгаалалт:
   
 

Миний тухай

МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ

. ДНХ-гийн олшруулалтын механизм
. Адууны элдэв өвчнийг эмчлэх ардын арга
. Эмийн хэлбэрийн тухай
. Зөөлөн эмийн хэлбэр
. Хор судалал
. Эмгэг Физиологи
. Зүрх судасны бүтэц
. Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал
. Онош судлал
. Госсын асуултууд
. Физиологи
. Дэлхийн шилдэг 10 хакардалт
. Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга
. Хэрхэн хурдан шивж сурах вэ?
. Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
. Хард дискны талаар
. Нуклейн хүчлийн бүтэц. ДНХ-ийн нийлэгжил
. ДНХ /дезоксирибонуклейны хүчил/
. Компьютер дээр хурдан бичиж сурах
. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. google
. asubi.mn
. download.mn
. mail.ru
. Yahoo
. Facebook
. blogmn
. Bolor-toli

ЦАГ

Тоолуур

Миний блогийн 193058 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн